Print | 2015-10-26
  1. Tsinghua University
Цинхуагын их сургууль нь БНХАУ-ын нийслэл Бээжинд 1911 онд байгуулагдсан. Хятадын шилдэг 9 их дээд сургуулийн нэг Цинхуагын их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-иудын жагсаалтанд эхний 47-д бичигддэг.  Нийтдээ 31,000 гаруй оюутантай, 7000 гаруй эрдэмтэн багш, албан хаагчидтай БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.
  1. Pekin University
Бээжингийн их сургууль нь 1898 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо байгуулагдсан. БНХАУ-н шилдэг 9 их сургуулийн нэг Бээжингийн их сургууль нь “Дэлхийн шилдэг Их дээд сургууль”-ын жагсаалтанд 41-рт бичигддэг. Нийтдээ 31,000 гаруй оюутан сурагчидтай, 4200 гаруй багш ажилчтидтай.
  1. Fudan University
Фуданы Их Сургууль нь 1905 онд БНХАУ-ын Шанхай хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын шилдэг 9 их сургуулийн нэгд тооцогддог. Фуданы Их сургууль нь 30,000 гаруй оюутнуудтай, 4200 гаруй багш ажилчидтай. Дэлхийн шилдэг Их сургуулиудын жагсаалтанд 201-д бичигдсэн байна.
  1. Shanghai Jiao Tong University
Jiao Tong University- нь БНХАУ-ын Шанхайн хотод 1896 онд байгуулагдсан улсдаа эртний нэр хүндтэй сургуулиудын жагсаалтанд багтдаг. Нийтдээ 36000 гаруй оюутантайгаас олон улсын 1700 оюутантай, 3000 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Урлаг соёл, дизайн, инженерийн чиглэлээр дэлхийд шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг. Дэлхийн Шилдэг их сургуулиудын жагсаалтанд 276-д бичигддэг байна.
  1. Nanjing University
Nanjing University- нь БНХАУ-ын Нанжин хотод 1902 онд үүсгэн байгуулагдсан. БНХАУ-ын шилдэг 9 их сургуулийн нэгд багтдаг. Одоогийн байдлаар 26000 гаруй оюутан сурагчидтай, 2100 гаруй багш ажилчидтай. Нанжины их сургууль нь Дэлхийн шилдэг 500 их сургуулийн жагсаалтанд багтдаг.
  1. Beijing Normal University
Beijing Normal University- нь 1902 онд БНХАУ-ын Бээжин хотноо үүсгэн байгуулагдсан. БНХАУ-ын эртний бөгөөд нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Ойролцоогоор 20,000 гаруй оюутантай, 1600 гаруй багш ажилчидтай.
  1. University of Science and Technology of China
University of Science and Technology-н Их сургууль нь БНХАУ-ын Анхуй мужийн Хэфэй хотод 1958 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар 15000 гаруй оюутан сурагчидтай, 1500 гаруй багш ажилчидтай. БНХАУ-ын шилдэг 9 их сургуулиудын нэгд багтдаг. Шинжлэх Ухаан, технологийн чиглэлээр БНХАУ-даа тэргүүн эгнээнд бичигддэг  байна.
  1. Zhejiang University
Zhejiang University- нь Шанхай хотоос 110км-ын зайтай орших Зэйжиан мужийн Ханжоу хотод 1897 онд үүсгэн байгуулагдсан. БНХАУ-даа шилдэг 9 их сургуулийн жагсаалтанд багтдаг бөгөөд эртний нэр хүндтэй сургуулиудын нэг юм. Одоогийн байдлаар нийтдээ 45000 гаруй оюутантай,  3500 гаруй багш ажилчидтай. Ихэвчлэн Хими, физик, инженер, архитектур чиглэлээр чанартай боловсон хүчин бэлтгэдэг сургууль юм.
  1. Wuhan University
Wuhan University- нь 1893 онд үүсгэн байгуулагдсан Хэбэй мужийн Вухан хотод үүсгэн байгуулагдсан. Нийтдээ 53000 гаруй оюутан сурагчидтай, 5000 гаруй багш ажилчидтай БНХАУ-даа хамгийн тансаг кампустай 10 сургуулийн нэг.
  1. Sun Yat-Sen University
Sun Yat-Sen University- нь 1924 онд Гуандон хотод БНХАУ-ын эцэг Sun Yat-Sen-ний нэрэмжит нэрээр үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар нийтдээ 35000 гаруй оюутан сурагчидтай, 12000 гаруй багш ажилчидтай. БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтанд багтаж чадсан их сургууль юм. Харин Дэлхийн 500 шилдэг их сургуулиудын жагсаалтанд Sun Yat-Sen University- нь 450д бичигдсэн байна.




Холбоотой мэдээлэл