Print | 2015-10-26
Шинэ Зеланд бол байгалийн асар их нөөц баялагтай бөгөөд  дэлхийн жишигт нийцсэн техник технологитойд тооцогддог.  Олон улсын оюутнууд  ихэвчлэн  судалгаа шинжилгээ хийх мөн энэ улсын амьдралын хэв маягтай танилцаж суралцахаар ирдэг байна. Шинэ Зеландын Боловсролын систем нь  нийтдээ 6 салбарт хуваагддаг.

Их сургуулиуд:
Шинэ Зеландад нийтдээ 8 улсын их сургууль байдаг. Бакалавр, мастер, Докторын боловсролыг аль аль нь олгодог.  Их сургуулиуд нь ихэвчлэн хайгуул, судалгааны ажил дээр суурилсан байдаг.  

Технологи болон Политехникийн хүрээлэн:
Шинэ Зеланд нийтдээ 22 төрлийн технологи, политехникийн шинжлэх ухааны хүрээлэнтэй. Курс болгон мэргэжлийн сургалт, дадлага дээр суурилсан бөгөөд сертификат олгохоос гадна бакалавр, мастер докторын дипломын сургалт багтсан байдаг.

Мэргэжил сургалтын хувийн байгууллагууд:
Өөр нэг судалгааны орчныг бий болгох үүднээс  Шинэ Зеландад хувийн их дээд, сургалтын үйлчилгээ үзүүлдэг газруудын тоо өсөн нэмэгдэж байна. Тэд урлагийн салбар, компьютерийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар, экотуризм, менежмент гэх мэт салбаруудад мэргэжлийн сертификат, диплом болон мэргэжлийн үнэмлэхүүдийг олгодог байна. Одоогийн байдлаар Шинэ Зеландад 800 гаруй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Багш нарын ур чадвар:
Шинэ Зеланд бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр ур чадвартай эрдэмтэн багш нараар бэлтгэгдсэн байдаг. Тэднийг ур чадварыг хөгжүүлэх та дээр улсынх нь засгийн газраас тусгайлан санхүүжүүлдэг байна.  Тэд хүүхдийг цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, их дээд сургуульд суралцах хүртэл нь ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой багш нарын дор сурган хүмүүлдэг.

Англи хэлний сургалт:
Хувийн хэвшлийн англи хэлний сургалтын төвүүд нь бүх насныханд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг санал болгодог. Ихэнхи хувийн их дээд сургуулиуд нь өөрийн англи хэлний сургалтын төвүүдтэй бөгөөд түүндээ олон улсын оюутнуудыг суралцуулан цаашид өөрийнх нь сонгосон мэргэжлийнх нь дагуу дипломтой ангид суралцуулахад чиглэгдсэн байдаг.



Холбоотой мэдээлэл