Print | 2015-10-26
Та Шинэ Зеландад суралцахаар төлөвлөж байна уу? Энэ улс нь нэр хүндтэй их дээд сургуулиуд, янз бүрийн улс орны иргэд болон амар тайван амьдралын хэв маягтай улсын тоонд ордог. Мөн мөнх цаст уулаар хүрээлэгдсэн байгалийн гайхалтай үзэсгэлэнт газруудаар баялаг. Гадаадын улс орны иргэд Шинэ Зеландад техник технологи политехник чиглэлээр ихэвчлэн боловсрол эзэмших сонирхолтой байдаг бөгөөд  нийтдээ энэ улсад  8 их сургууль байдаг байна. Тус улсын Боловсролын Үнэлгээний газраас их дээд сургуулиудад элсэж буй оюутнуудын бүртгэл болон, тэдний мэргэжлийн ур чадвар боловсролын стандартад нийцэж байгаа эсэхт хяналт тавьдаг ажээ.

“Times Higher Education World University Rankings” –ээс эрхлэн гаргасан 2013- 2014 оны дэлхийн шилдэг 400 их дээд сургуулиудын жагсаалтанд  8 сургуулийн 5-нь багтсан байдаг.
 


 


Холбоотой мэдээлэл