Print | 2015-10-26
Их Британи улсын виз мэдүүлэхэд дараах алхамууд хийгдэнэ.

Алхам 1

Монгол улс дахь Их Британийн Виз болон Цагаачлалын Албаны албан ёсны цахим хуудсанд зочилон өөрийн визийн маягтыг онлайн хэлбэрээр бөглөнө. 

Алхам 2

Мэдүүлгийн явцыг бүрэн дуусгахын тулд та Улаанбаатар хотод байрлах виз мэдүүлэх  төвд цаг авч мэдүүлгээ өгнө. Их Британи  улсад мэдүүлж буй бүх виз мэдүүлэгч нар заавал урьдчилан цаг авч визний мэдүүлгээ өгнө. Цаг аваагүй шууд очсон нөхцөлд  үйлчилгээ үзүүлэхгүйг анхаарна уу.

" Визний мэдүүлэг өгөх цаг авах " гэсэн цахим хуудаснаас та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой

Улаанбаатар хот дахь Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвөөр үйлчлүүлэхийн тулд та үйлчилгээний нэмэлт хураамж төлөх шаардлагатай болно. Та тус хураамжийг визний мэдүүлгээ цахим хэлбэрээр бөглөсний дараа Их Британийн Виз болон Хилийн Албаны хуудсаар дамжуулан төлнө.

Алхам 3

Ярилцлаганд орохдоо товлогдсон цагаас 15 минутын өмнө виз мэдүүлгийн төв дээр ирнэ.Мөн ирэхдээ визний мэдүүлгээ өгөхөд тань шаардагдах бичиг баримт , маягтууд болон гадаад пасспортыг авчирна.

Та виз мэдүүлгийн төвд ирээд тасалбар авч таны тасалбарын дугаарыг дуудтал хүлээнэ

Өөрийн мөнгөний баримтаа хадгалж дараа нь бичиг баримтыг эргүүлэн авахад хэрэглэнэ.

Чухал Мэдээлэл : Виз мэдүүлгийн төвд визний мэдүүлгээ өгсний дараа дахин нэмэлт бичиг баримт өгөх боломжгүй. Зөвхөн тухайн үeд өгсөн бичиг баримт дээр тань тулгуурлан шийдвэр гаргана.

Алхам 4

Визний мэдүүлэг хүлээн авах төвд таны хурууны хээ, зургийг \биометрик мэдээлэл\ авах болно.Үүнд хурууны хээ уншигч \бүх 10 хуруу\ мөн дижитал гэрэл зураг багтана.Хурууны хээг бэхээр болон химийн бүтээгдэхүүнээр бус элeктрон уншигчаар авна. Таны хуруу ямар нэг будаг болоогүй, зүсэгдээгүй, шархлаагүй гэх мэт хурууний хээг авахад саад болохооргүй байх ёстой.Түүнчлэн та гэрэл зургаа авахуулахдаа нарны шилгүй, өнгийн шилгүй,ямар нэг шашны болон эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд толгойгоо боогоогүй байдлаар цээж зураг авахуулна.Таны царай тод харагдахуйц үс тань нүд хооронд ороогүй байдалтай байна. Хэрэв виз мэдүүлэгч биометрик мэдээлэл өгөхгүй бол виз боловсруулах үйл явц хийгдэхгүйг анхаарна уу.

Та визний мэдүүлгийн маягтаа бөглөхдөө www.visa4uk.fco.gov.uk гэсэн цахим хуудсанд хандана уу. Бүх виз мэдүүлгийн маягт цахим байдлаар бөглөгдөнө. Та виз мэдүүлгийн хураамжаа Виза, Мастер Карт гэсэн кредит болон дебит картаар цахимаар төлөх ёстой. Их Британийн Виз болоод Цагаачлалын  алба нь кредит болон дебит картны өөр хувилбарыг хүлээн авах боломжгүй юм. Таны цахим төлөлт хийгдсэний дараагаар та Их Британийн Виз болон Цагаачлалын Албаны төлбөр тооцоог хариуцагч байгууллагаас  баталгаажуулсан имэйл ирэх болно. Та баталгаажуулсан цахим шуудангаа хүлээн авсны дараагаар хэвлэж аваад визний мэдүүлэг өгөх үедээ биедээ авч ирнэ.

Улаанбаатар хот дахь Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамж болох 59 паунд төлнө .

Хэрэв та TIER-4 оюутны виз мэдүүлж байгаа бол визний мэдүүлэг хүлээн авах төв дээр богино хэмжээний ярилцлаганд орно.

Та ярилцлагад орохдоо доорх зүйлсийг авчрах шаардлагатай:
  • Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд визний мэдүүлэг өгөхөөр цаг авсан хуудас
  • Одоогийн хүчинтэй пасспорт, боломжтой бол хуучин пасспорт(пасспортууд)
  • Хэрэв та биометр мэдээлэл өгөх шаардлагагүй бол та Их Британийн Хилийн Албаны шаардлагад нийцэх  (45мм х 35мм) паспортны зургийн хэмжээтэй 1 хувь өнгөт зураг өгнө.
  • Бүх нэмэлт материалууд, (таны бичиг баримт ямар нэгэн үдээс, хавчаар гэх мэттэй бол салгана уу)
Таны пасспорт виз нааж болохуйц хоосон доод тал нь нэг хуудастай байх шаардлагатай.

* Танд материалуудаа эх хувиар нь авчрахыг санал болгож байна.Хуулбарыг хүлээн авах боломжтой. Хэрэв та эх хувиар материал өгсөн бол хуулбар авч үлдэх хэрэгтэй. Нэмэлт материалыг хоцорч өөр өдөр авах боломжгүй.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

• Гадаад пасспорт. Таны пасспорт виз мэдүүлснээс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой.
• Цээж зураг (45mm x 35mm) таны нүүр өнгөтөөр гарсан, зургийн шаардлагуудыг хангасан зураг 1 ширхэг
• Диплом, дүнгийн хүснэгт /Англи хэл дээр биш бол батлагаат орчуулгаар орчуулуулсан байх/
•  Сургуулийн элсэн суралцуулах тухай баримт
•  Ажлын газрын тодорхойлолт
• Таны санхүүгийн нотолгоо. /1 сард гарах амьдралын зардал-800 (£) /Үүнд таны ажлын тодорхойлолт, банкны дансны сүүлийн саруудын хуулга эсвэл хадгаламжийн дэвтэр /санхүүгийн тайлан, хадгаламж зээлийг хоршооны дэвтэр зэргийг тооцохгүй/ .
- Өөр хүн ивээн тэтгэж байгаа бол ивээн тэтгэгчийнхээ төлбөрийн чадвартайг нотолсон баримт /Жишээ нь. банкны дансны сүүлийн саруудын хуулга, хадгаламжийн дэвтэр гэх мэт/
-Хэрэв та өөрөө зардлаа төлж байгаа бол онгоцны тийз болон амьжиргааны зардлаа бүрэн төлөх чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн баримт.
• Виз мэдүүлэх үед тухайн хөтөлбөрийн төлбөрт оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг төлсөн тухай нотлох баримт гаргаж өгөх нь нэн чухал юм. Жишээ нь: сургалтын төлбөр, байр, даатгал, билет зэргийг төлсөн байх
Таны пасспорт хамгийн багадаа 2 тал нь хоосон 1 хоосон нүүртэй байх ёстой. Энд тан виз наагдах юм. Та өмнөх пасспортуудаа авчирч гадаад улс руу аялж байсан баталгаагаа харуулах ёстой,

Визний төлбөр

6 сараас доош хугацаатай курс бол Student visitor виз-132 (£) /ажиллах эрхгүй/
6 сараас дээш хугацаатай курс бол Tier 4 виз- 492 (£) /ажиллах эрхтэй/

МЭДҮҮЛЭГ ӨГСНИЙ ДАРААХ АЛХАМ

Өөрийн мэдүүлгийн дугаараа болон төрсөн он сарыг мэдүүлэг хянах гэсэн хуудаст оруулан  визний үйл явцыг харж болно.

Шийдвэр гарсны дараа хэрвээ шуудангийн үйлчилгээг сонгосон бол таны бичиг баримт таньд шуудангаар хүргэгдэх ба эсвэл виз мэдүүлэг хүлээн авах төв дээрээс өөрийн биеэр ирж авч болно.
 


Холбоотой мэдээлэл