Print | 2015-10-23
​Английн сургалтын стандарт нь дэлхийн шилдэгт тооцогддог.
Англи Улс нь эрт дээр үеэс уламжлагдсан өндөр боловсролын системтэй ба ихэнхи их дээд сургуулиуд нь 12-13 зууны үеэс эхлэлтэй. Английн боловсролын систем нь бусад орнуудаас урт болон богино хугацааны эрчимжүүлсэн чанартай сургалттай байдаг. Ерөнхийдөө сургалтын уян хатан чанартай байдаг учраас та хурдан хугацаанд сургуулиа төгсөх бүрэн боломжтой. Энэ нь ч таны сургалтын төлбөр, амьжиргааны зардал болон цаг хугацааг хэмнэх болно. Английн Их сургуулиуд нь оюутны сурах болон судалгаа хийхэд чанартай сургалтыг хангахын тулд илүү анхаарч ажилладаг.

Их сургуулиудын чанар:
Английн Коллеж болон Их дээд сургуулиудын боловсролын чанарт “Чанарын үнэлгээний газар” / Quality Assurance Agency / хяналт тавьдаг. Мөн тэдний судалгаа шинжилгээний стандартад Их Британий дээд боловсролын санхүүжилтийн 4-н байгууллагаас хяналт тавин ажилладаг ба тэдний үйл ажиллагааны үр дүнг 5-н жилд нэг удаа олон нийтэд хэвлэн нийтлэдэг байна.



 


Холбоотой мэдээлэл