Print | 2015-10-23
Миннан Нормал Их сургууль

Миннан Нормал Их сургууль нь олон улсын оюутнуудад зориулсан бүх шатны Англи хэл, IELTS-ийн бэлтгэл, Англи хэлний багшийн сертификаттай сургалтуудыг чанарын өндөр түвшинд явуулдаг бөгөөд БНХАУ-ын Фужиан мужийн Жанжөү хотод байрладаг юм. Нэг ангидаа цөөн сурагчидтай, оюутан бүртэй ганцаарчлан ажилладаг, сурах таатай орчныг бүрдүүлж чадсан бөгөөд бусад улс орнуудтай харьцуулахад маш бага зардлаар сурах боломжтой.



IELTS-н шалгалтанд бэлтгэх анги

International English Language Testing System буюу бидний мэддэгээр IELTS – нь Англи , Канад, Австрали гэх мэт Англи хэл дээр сургалт явуулдаг их дээд сургуульд элсэн суралцахад шаардагддаг англи хэлний шалгалт юм. Энэхүү сургалтанд хамрагдсанаар ерөнхий англи хэлний мэдлэг дээр суурилсан  унших, бичих, ярих болон сонсох чадвараа хөгжүүлж,  богино хугацаанд  IELTS-ийн өндөр оноо авах боломжтой.




IELTS-н өндөр оноо авснаар:

Олон улсын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад элсэн суралцах
Олон улсад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох
Карьер ахиулах
Ирээдүйн ажлын байрандаа давуу талыг бий болгох боломжтой.




Насны хязгаар: 16 наснаас дээш

Элсэхэд шаардагдах хэлний түвшин: Дунд

Нийт хичээллэх цаг: 7 хоногт 20 цаг

Сургалтын үргэлжлэх хугацаа: 12 долоо хоног

Төлбөрийн мэдээлэл
 
Сургалтын төлбөр       2500 юань / 1 сар
Дотуур байр                  500 юань / 1 сар
Эрүүл мэндийн даатгал       600 юань
Оршин суух зөвшөөрөл          400 юань
Ном сурах бичиг            150 юань







Хэрэв та бүртгүүлэх бол доорх анкетийг бөглөж илгээнэ үү.


 


Холбоотой мэдээлэл