Print | 2015-10-14
Франц Улсын Засгийн Газрын Тэтгэлэг нь Мастер болон Докторын хөтөлбөрт Улс төр, Төрийн удирдлага, Эдийн засаг, Хууль эсвэл Инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.



Тавигдах Шаардлага

-Улс төр, төрийн удирдлага, эдийн засаг, хууль эсвэл инженерийн чиглэлээр суралцах
-Насны хязгаар: Мастерт 30, Докторт 35 наснаас доош байх
-Англи хэлээр сурах бол TOEFL/IELTS-ийн оноо ( Хэлний оноогүй тохиолдолд Манай ТОEFL, IELTS-д бэлдэх сургалтанд суралцах боломжтой ба Хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцах боломжтой ), Франц хэлээр сурах бол Франц хэлний оноо

Тэтгэлгийн Хэмжээ

-Дотуур байр
-Сар бүрийн стипенд €1,181 
-Эрүүл мэндийн даатгалын төлбөр
-Буцаж ирэх тийзний зардал
*Сургалтын төлбөрөө өөрөө санхүүжүүлэх буюу семестрийн төлбөр нь 200-400 евро байна.

Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Анкет /Eduworld Боловсролын төвөөс авах/
2. Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /800 үг/
3. Гадаад паспортын хуулбар
4. Адестат, Дипломын хуулбар, дүнгийн хүснэгтийн хамт
5. Тодорхойлох захидал 2 ширхэг
6. Цээж зураг 2 хувь
7. Судалгааны ажлын танилцуулга
8. Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд

Хэрэв та Франц улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл дээрх материалыг бүрдүүлж, Eduworld Боловсролын төв дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. 


Холбоотой мэдээлэл