Print | 2015-10-14
Малайз Улсын Засгийн Газрын Тэтгэлэг нь Малайз улсад Мастер эсвэд Докторын хөтөлбөрт сурах хүсэл зорилготой, манлайлагч олон улсын оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Та Малайзын улсын болон хувийн сургуулиадаас сонгон суралцаж болно.



Тавигдах Шаардлага

- Насны хязгаар Мастерт 40, Докторт 45 наснаас доош
- Дипломны голч дүн 3.5 ба түүнээс дээш
- IELTS 6,5 эсвэл TOEFL IBT 92 ( Хэлний оноогүй тохиолдолд Манай ТОEFL, IELTS-д бэлдэх сургалтанд суралцах боломжтой ба Хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцах боломжтой )
- Тухайн мэргэжлээрээ судалгааны ажил хийж байсан туршлагатай 

Суралцах чиглэл

Шинжлэх ухаан технологи
Газар тариалан
Эдийн засаг
Мэдээлэл, харилцаа холбоо технологи
Биотехнологи
Байгаль орчин
Эрүүл ахуй

Сургуулиудын жагсаалт

· Universiti Teknologi Malaysia (UTM)
· Universiti Sains Malaysia (USM)
· Universiti Putra Malaysia (UPM)
· Universiti Malaya (UM)
· Universiti Teknologi Mara (UiTM)
· Universiti Islam Antarabangsa Malaysia (UIAM/IIUM)
· Universiti Utara Malaysia (UUM)
· Universiti Kebangsaan Malaysia (UKM)
· Universiti Tun Hussein Onn Malaysia (UTHM)
· Universiti Teknikal Malaysia Melaka (UTEM)
· Universiti Sains Islam Malaysia (USIM)
· Universiti Pendidikan Sultan Idris (UPSI)
· Universiti Malaysia Terengganu (UMT)
· Universiti Malaysia Sabah (UMS)
· Universiti Malaysia Pahang (UMP)
· Universiti Malaysia Sarawak (UNIMAS)
· Universiti Malaysia Perlis (UNIMAP)
· Universiti Sultan Zainal Abidin (UNISZA)
· Universiti Pertahanan Nasional Malaysia (UPNM)
· Universiti Malaysia Kelantan (UMK)
· Universiti Teknologi Petronas (UTP)
· Universiti Tenaga Nasional (UNITEN)
· Multimedia University (MMU)
· International Centre For Education In Islamic Finance (INCEIF)

Тэтгэлгийн хэмжээ

-Тийзний зардал
-Сургалтын төлбөр
-Сарын бүрийн амжиргааны зардал
-Сурах бичгийн зардал
-Эрүүл мэндийн даатгал
-Төгсөлтийн судалгааны ажлын зардал

Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Анкет /Eduworld Боловсролын төвөөс авах/
2. Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /800 үг/
3. Гадаад паспортын хуулбар
4. Адестат, Дипломын хуулбар, дүнгийн хүснэгтийн хамт
5. Тодорхойлох захидал 2 ширхэг
6. Цээж зураг 2 хувь
7. Судалгааны ажлын танилцуулга
8. Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд

Хэрэв та Малайз улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл дээрх материалыг бүрдүүлж, Eduworld Боловсролын төв дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. 


Холбоотой мэдээлэл