Print | 2015-10-12
Chevening-ийн тэтгэлэг нь Их Британий Засгийн газраас олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэг юм. Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн Газраас (FCO) санхүүжүүлдэг хоёр төрлийн тэтгэлэг байдаг бөгөөд ( Chevening Scholarships болон Chevening Fellowships) дэлхий даяар өргөдөл гаргасан залуусаас Английн ЭСЯ-ууд, Дээд комисс тодруулдаг байна.   
Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон орны манлайлагч залуучуудтай найз нөхөд болох, Английн түүх соёлтой танилцах сайхан боломжийг олгодог. Мөн Англи улстай урт хугацааны эерэг хамтын ажиллагаа явуулах суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.





БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2016 оны 8 сарын 8
БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2016 оны 11 сарын 8
2016 оны 11 сарын эхээр Эхний шатны шүүлт явагдана.
2016 оны 11, 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.
2017 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.
2017 оны 3-5 сард Ярилцлага явагдана.
2017 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.
2017 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна.
2017 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ.

Тавигдах Шаардлага

-Зөвхөн нэг жилийн Мастерын хөтөлбөрт олгогдоно.
- Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
- Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
- 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай
- 2017 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо /

Тэтгэлгийн хэмжээ

- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Сар бүрийн амьжиргааны зардал (стипенд)
- Ирж, буцах онгоцны зардал

Өнгөрсөн жил Их Британы Засгийн газар олон улсын манлайлагч оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон. Гэвч эдгээр хөтөлбөрүүдээс гурвыг л сонгож материалаа илгээх боломжтой бөгөөд ирээдүйн зорилго, карьер төлөвлөлт, хүсэл мөрөөдөлдөө нийцсэн хөтөлбөрийг сонгох нь чухал юм. Тиймээс таныг зөв сонголт хийхэд туслах үүднээс зарим зөвлөгөөг хүргэе.

#1   Судалгаа хийх

Таны сонгосон хөтөлбөр хүсэл мөрөөдөл, зорилгод тань бүрэн нийцсэн байх ёстой. Хөтөлбөрийн агуулга, суралцах хугацаа, заах арга зүй стандарт, карьерын боломж, суралцагчдын сэтгэл ханамжийг судалсны үндсэн дээр сургууль сонголтоо хийх нь чухал юм.  
Chevening-ийн тэтгэлгийн онлайн бүртгэлийн хуудас нээгдэхэд боломжит хөтөлбөрүүдийн жагсаалт гарах бөгөөд тэтгэлгийн тавигдах шаардлага, тэтгэлэгтэй холбоотой асуух зүйл гарвал Chevening-ийн тэтгэлгийн хороонд хандаж болно. Харин хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн их сургуультай шууд холбогдох хэрэгтэй. 

#2 Тавигдах шаардлагыг анхаарах

Энэхүү тэтгэлэг нь Chevening-ийн гишүүн болсон их сургуулиудын мастерын хөтөлбөрт олгогддог бөгөөд таны сонгосон хөтөлбөр, сургууль гишүүнчлэлд байгаа эсэхийг нягтлаарай.
1. Хэрэв та аль нэг сургуулиас суралцах эрхийн урилгаа авсан бол Chevening-ийн бүртгэлд дахин хоёр хөтөлбөрийг сонгох шаардлагатай.
2. Chevening-ийн бүртгэлд нэг их сургуулийн гурван өөр хөтөлбөрийг сонгох эсвэл гурван өөр сургуулийн хөтөлбөрийг сонгож болно.
3. Бүртгэлийн хуудсыг бөглөж илгээсний дараа хөтөлбөр болон сургуулийг өөрчлөх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хэрэв та Их Британи улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвийн 77071511 утсаар цаг авч, Анхан шатны зөвлөх үйлчилгээ авах боломжтой. 


Холбоотой мэдээлэл