Print | 2015-10-10
Турк улсын Засгийн газрын тэтгэлэг 2016

Турк улс  нь Ази болон Европ тивийн дунд орших, хоёр тивийн соёлын нөлөө хосолсон улс юм. Эртний түүх, соёл иргэншилтэй Турк улс 1923 oнд тусгаар тогтносон бөгөөд Ойрхи Дорнодын улсуудад хөгжил дэвшил, ардчилсан нийгэм, улс төрийн тогтолцоогоороо үлгэр жишээ болсоор байна. Турк улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг бөгөөд Европд 6, дэлхийд 16-т жагсдаг юм. Турк улсын энэхүү хөгжил нь олон улсын улс төр, эдийн засаг болон нийгмийн үйл ажиллагаа дахь оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж байна. Турк улсын Засгийн газар тус улсад боловсрол эзэмших хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулж “Засгийн Газрын Тэтгэлэг”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.





Тэтгэлгийн Хэмжээ

- Турк хэлний бэлтгэл 1 жил (Турк хэлээр сурах бол)
- Сургалтын Төлбөр
- Дотуур байр
- Эрүүл мэндийн даатгал
- 2 жилд нэг удаа ирж, очих онгоцны тийз

Сар бүр олгох стипендний хэмжээ

Баклаврт сарын 250$ стипенд
Мастерт сарын 360$ стипенд
Докторт сарын 500$ стипенд
Сулалгааны Ажил Хийх Оюутнуудад сарын 900$ стипендитэй

Тэтгэлэгийн Хугацаа нь таны сурах жилээс хамаарна.

Тавигдах Шаардлага

-Голч оноо 80 эсвэл 3,0 ба түүнээс дээш
-Суралцах чин хүсэл эрмэлзэл, зорилготой байх
-Одоо Турк улсад аль нэг их сургуульд бүртгэлтэй биш байх
- Насны хязгаар Баклавр 21, Мастер 30, Доктор 35 ба Судалгааны Хөтөлбөрт 40-өөс доош настай байна. 

Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Анкет /Eduworld Боловсролын төвөөс авах/
2. Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /Бакалавр 500 үг, Мастер 800 үг, Доктор 1200 үг/
3. Гадаад паспортын хуулбар
4. Адестат, Дипломын хуулбар, дүнгийн хүснэгтийн хамт
5. Тодорхойлох захидал 2 ширхэг
6. Цээж зураг 2 хувь
7. Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд

Хэрэв та Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл дээрх материалыг бүрдүүлж, Eduworld Боловсролын төв дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. 


Холбоотой мэдээлэл