Print | 2015-10-05
Яг одоо Америкт 750, 000 гаруй олон улсын оюутан сурч байна. Яагаад гэвэл дэлхийн хамгийн шилдэг сургуулиуд Америкт байдаг. АНУ-ын боловсролын систем чанартай боловсрол олгоход чиглэгдсэн бөгөөд 2013-2014 Times Higher Education World University Rankings хэмээх шилдэг их сургуулиудыг шалгаруулдаг жагтсаалтын дагуу, дэлхийн шилдэг 10 их сургуулийн 7 нь АНУ-д байдаг ба шилдэг 200 их сургуулийн 76 нь Америк улсад байдаг.

Газар зүй, соёл болон нийгмийн баялаг

АНУ-ын их дээд сургууль, коллежууд олон төрлийн хөтөлбөр санал болгодог бөгөөд уужим том оюутны хотхон нь яг нэг хот шиг байдаг. Халуун арал, хуурай цөл, цасан тал, Гранд Кеньён, Калифорни болон Нью-Йорк гээд… Америк хэнд ч бай үзэж харах юм ихтэй газар.

Оюутны хотхон дахь амьдрал

Оюутны хотхонд амьдрах нь чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байдгаас гадна шинэ хүмүүстэй уулзаж, танилцах боломжийг бүрдүүлж өгдөг. Оюутны хотхоноос гадна бас амьдарч болно. Америкийн их сургуулиуд хичээлээс гадна шинжлэх ухаан, спорт болон соёл нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. 


Холбоотой мэдээлэл