Print | 2015-10-05
Америкийн их сургуулиуд төлбөрийн хувьд янз янз байдаг. Дотуур байр болон амжиргааны зардал таны хувийн сонголтоос хамаарна. Сургуулийн төлбөр таниас гарах хамгийн үнэтэй зардал байх болно. Сургалтын төлбөр жилийн $10,000-$55,000 USD  хооронд байдаг.
Дотуур байр таны амьдарч буй хот болон байрны сонголтоос хамаарна. Жишээлбэл, сургуулийн дотуур байр түрээсийн байрнуудаас үнэтэй байдаг. Зарим сургуулиуд эхний жилд кампус дотор буюу сургуулийн дотуур байранд үлдэхийг шаарддаг. Мөн таны ганцаараа эсвэл хамт амьдрагчтай байхаас хамаараад өртөг нь өөр байна гэсэн үг.
Дотуур байрууд ерөнхийдөө жилийн $3,000-$8,000 байдаг. Хэрэв та байр түрээслэхээр болвол цахилгаан, тог, утас, интернэт, тавилга, унааны зардал гэх мэт зардлуудыг урьдчилан тооцоолоорой.
Ихэнх кампусууд оройн хоол өгдөг үйлчилгээний газартай байдаг. Мөн ихэнх сургуулиуд кампус доторх эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалын мөнгө авдаг. Энэ даатгал нь жилийн $1,000-оос бага байдаг.  
Бусад гарч болох зардлууд оюутнуудын нийгмийн үйл ажиллагааны зардал болон ном, сурах бичгийн зардал жилийн $500-$1500 байдаг.

Илүү дэлгэрэнгүй, хувьчилсан зөвлөгөө авах бол ТӨЛБӨРТ ЦАГ-ийг санал болгож байна. ТӨЛБӨРТ ЦАГ-т багтсан үйлчилгээ:
* Зөвхөн танд зориулагдсан цаг
* Мэргэшсэн зөвлөх /Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөх/
* Визний шаардлага /Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гаргаж өгнө/
* Санхүүгийн тооцоолол /Ганцаараа болон гэр бүлээрээ явахад гарах зардал/
* Санхүүгийн баталгаа /Байгууллага, хувь хүнээр батлан даалгах боломжтой эсэх, орлогоо хэрхэн нотлох/
* Визний татгалзсан хариу авсан муу түүхүүд /Зайлшгүй анхаарах зүйлсүүд/
* "АНУ-д суралцах гарын авлага" ном бэлэглэнэ.
* Зөвлөх үйлчилгээний төлбөрөөс 50% хөнгөлөлт үзүүлнэ.
Та Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Хаан банкны 5176022529 тоот дансанд 25000 төгрөг тушаагаад /Гүйлгээний утга дээр өөрийн нэр, утасны дугаараа оруулна уу/ 77071511 утсаар ТӨЛБӨРТ ЦАГ захиалаарай. 


Холбоотой мэдээлэл