Print | 2015-10-05
Австрали улс нь боловсролын чанар, их сургуулиудын нэр хүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа суралцахад хамгийн тохиромжтой улс юм.
Мөн хүчирхэг эдийн засаг, ажил эрхлэх боломж, цаг уурын таатай нөхцөл зэрэг нь Австрали улсыг сонгон суралцах шалтгаан билээ.
Австралийн эдийн засаг хурдацтай хөгжиж буй бөгөөд ажилгүйдэл, инфляцийн түвшин бага, дэлхийн хөгжингүй орны нэг юм.


Дэлхий дээрх амьдрахад тохиромжтой хотуудын дөрөв нь Австрали улсад байдаг
Economist Intelligence Unit байгууллагын 2013 онд хийсэн судалгаагаар “Дэлхий дээрх амьдрахад тохиромжтой хамгийн сайхан 10 хот”-ын жагсаалтыг Австралийн Мельбурн хот тэргүүлсэн бөгөөд Аделайд, Сидней болон Перт хотууд уг жагсаалтанд багтсан байна.
Энэхүү жагсаалтыг тухайн хотын улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, амьдрах орчин, дэд бүтэц, боловсролын салбар зэргийг харьцуулан гаргадаг байна.

Дэлхийд чансаагаараа тэргүүлэх сургуулиуд
Австрали улсад дэлхийн топ сургуулиудын жагсаалтанд багтах нэлээд олон сургууль байдаг. 2013-2014 оны Times Higher Education World University Rankings хэмээх судалгаагаар Дэлхийн шилдэг 400 их сургуулийн жагсаалтад Австралийн 19 их сургууль багтсан байна. Aвстралийн сургуулиуд олон улсын оюутнуудад тусгайлан Бэлтгэл хөтөлбөрүүд санал болгодог бөгөөд үүнд бүх шатны Англи хэл, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх курс, мэргэжлийн болон академик суурь хичээлүүд багтдаг байна.


Ажиллах боломж
Одоо ихэнх гадаад оюутнуудад төгссөнийхөө дараа Австралид ажиллаж,  амьдарч үлдэх боломж нээлттэй болсон. Саяхан Австралийн Засгийн Газар “Temporary Graduate visa (subclass 485)” буюу их сургууль төгссөний дараах түр оршин суух визэнд нэмэлт өөрчлөлт оруулж төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлжээ. Оюутнуудын Австралийг сонгох гол шалтгаан нь тус улсын эдийн засгийн эрчимтэй хөгжил болон ажилгүйдлийн доод түвшин юм.
Eduworld Боловсролын төвийн зөвлөх ажилтнууд танд энэхүү ажил эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, бусад боломжуудын талаар танилцуулах болно.

Австралийн их, дээд сургуулиудын чанарын стандарт
Австрали улс нь Tertiary Education Quality and Standards Agency (TEQSA) хэмээх Үндэсний боловсролын удирдлага,хяналтын байгууллагатай бөгөөд дээд боловсрол олгох байгууллагуудын дотоод журам болон боловсролын чанарыг хянах, удирдлагаар хангах зорилготой Австралийн Засгийн Газарын хэрэгжүүлэгч агент юм.
Мөн Олон Улсын Оюутнуудад зориулсан Боловсролын Үйлчилгээний хуулиндаа дараах нөхцөлүүдийг заасан байдаг.
- Олон улсын оюутнуудын суралцах таатай нөхцөл
- Oюутнуудын эзэмшиж буй боловсролын чанар
- Мэдээллийн үнэн бодитой, цаг үетэйгээ хөл нийлж байгаа эсэх 


Холбоотой мэдээлэл