Print | 2015-10-05
Австрали улс олон улсын оюутнуудад 1100 гаруй боловсролын байгууллагын 22000 хөтөлбөрөөс сонгон суралцах боломжийг олгож байна.

Та бага сургуулиас эхлээд дунд, ахлах, диплом, сертификаттай сургалт, их дээд сургууль, хэлний бэлтгэл гээд бүх түвшний боловсрол эзэмших боломжтой. Хичээлүүд танхимаар явагдах лекц болон ганцаарчилсан эсвэл хэсэг бүлгийг хамарсан давтлага хичээлээр явагддаг.
Та аль хөтөлбөрт ямар хугацаатай сурч байгаагаас үл хамааран Австрали улсын хууль чанартай боловсролыг дэмжих, гадаад оюутнуудын эрх ашгийг хамгаах зэрэгт онцгой анхаардаг. Олон Улсын Оюутнуудын Боловсролын Үйлчилгээний Хууль 2000 болон Үндэсний Хууль 2007 зэргээс үүнийг харж болно. 

Австралийн Боловсролын Нэгдсэн Стандарт

Австралийн боловсролын систем нь нэгдсэн стандартыг баримталдгаараа ихэнх улс орнуудаас ялгаатай. Австралийн Боловсролын Нэгдсэн Стандарт нь нийт 10 түвшнээс бүрдэх бөгөөд бага, дунд, ахлах сургуулиас эхлээд бүх түвшний боловсролыг стандартчилсан бөгөөд зэрэг ахих, шилжин суралцах болон карьер төлөвлөхөд оюутан сурагчдад маш хэрэгтэй байдаг.   

Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. 


Холбоотой мэдээлэл