Print | 2015-10-05
Австралид суралцах хүсэлтэй иргэд урьдаар оюутны виз авсан байх шаардлагатай. Гадаадын оюутнууд заавал бүтэн цагийн хичээлд хамрагдах ёстой бөгөөд тухайн хичээл нь Австралийн Засгийн газрын гадаад оюутнуудад чиглэгдсэн итгэмжлэгдсэн бүртгэл (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students - CRICOS)-д хамрагдсан байх ёстой.
Та бүхэн Eduworld Боловсролын төвөөр дамжуулан хамгийн хямд зардлаар суралцахаас гадна IELTS оноо шаардахгүй, долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй, гэр бүлээрээ явах боломжтой гэдгээрээ давуу талтай. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053

Хялбаршуулсан виз мэдүүлэг

Австрали улс 2016 оны 7 сарын 1-ний өдөр оюутны хялбаршуулсан виз мэдүүлгийг танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл олон улсын оюутнууд, боловсролын агентууд онлайн хэлбэрээр виз мэдүүлэх боломжтой болсон.
Хялбарчилсан виз мэдүүлэг хөтөлбөрт оролцох Цагаачлалын албаны зөвшөөрөлтэй Австралийн их сургуулиуд болон коллежид Мэргэшил дээшлүүлэх сургалт, Бакалавр, Магистр, Доктортын зэргээр суралцахаар бүртгүүлж Бүртгэлийн Баталгаа (Confirmation of Enrolment)-г авсан иргэд хялбарчилсан виз мэдүүлэг өгөх боломжтой ба тухайн биз мэдүүлгийг түүний иргэншлийг харгалзалгүй цагаачлалын эрсдэл багатай (үнэлгээний зэрэглэл 1-тэй төстэй) мэдүүлэгтэй дүйцүүлэн боловсруулах болно.
Хялбарчилсан виз мэдүүлэгт хамрагдахын тулд та оюутны мэдүүлэг ирүүлэх үедээ хөтөлбөрт хамрагдаж буй их сургуулиуд болон коллежид зөвшөөрөгдсөн курст бүртгүүлсэн болохыг тодорхойлсон бүртгэлийн баталгаа (Confirmation of Enrolment)-г заавал ирүүлсэн байна. 

Оюутны визийг хэн мэдүүлэх вэ (Subclass 500)
- Хэлний бэлтгэлд суралцах оюутнууд
- Бага болон дунд сургуульд суралцах сурагчид
- Солилцооны сурагчид
- Техник мэргэжлийн сургуулийн оюутнууд
- Дээд боловсрол эзэмших оюутнууд
- Судалгааны ажил хийх оюутнууд
- Бусад курс дамжаанд суралцах оюутнууд энэхүү визийг мэдүүлэх эрхтэй.

Оюутны визний үргэлжлэх хугацаа
10 сар ба түүнээс доош хугацаанд суралцах бол сургалтын хугацаанаас 1 сараар илүү олгогдоно.
10 сар ба түүнээс дээш хугацаанд суралцах бол сургалтын хугацаанаас 2 сараар илүү олгогдоно.

Үнэн бодит түр хугацааны оршин суугч (Genuine Temporary Entrant) байх шаардлага

Таны хувийн нөхцөл байдал таныг Австрали улсад зөвхөн түр хугацаагаар оршин суух зорилготой болохыг нотлон харуулах ёстой.

Таныг үнэн бодит түр хугацааны оршин суугч мөн эсэхийг бид дараах нөхцөлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ. Үүнд: Таны өөрийн улс дахь нөхцөл байдал, таны Австрали дахь боломжит нөхцөл байдал, таны суралцах хичээл ирээдүйд чинь үзүүлэх ач холбогдол, таны цагаачлалын түүх болон таны Австралид түр хугацаагаар оршин суух зорилготой холбоотой бусад асуудлууд. Хэрэв та насанд хүрээгүй бол таны эцэг/эх, хуулийн дагуу асран хамгаалагч эсвэл эхнэр/нөхрийн зорилгыг тус тус авч хэлцэнэ.

Мэдүүлгийн маягт дээрх мэдээлэл болон бусад нэмэлт бичиг баримтуудыг үндэслэн таныг үнэн бодит түр хугацааны оршин суугч мөн эсэхийг үнэлэн үзнэ. Танд дээр дурдсан нөхцөлийн дагуу нэмэлт бичиг баримт ирүүлэх шаардлага тавьж болзошгүй. 

Боловсрол ба Англи хэлэнд тавигдах шаардлагууд

Таны Австрали улсад суралцах гэж буй хөтөлбөр(үүд)-ийг жагсаасан электрон бүртгэлийн баталгаа (eCoE) эсвэл сургуулийн урилга (Letter of Offer) заавал ирүүлсэн байна. Хэрэв урилга ирүүлээгүй тохиолдолд таны мэдүүлэг хүчингүйд тооцогдоно. Тухайн урилга нь таны суралцах гэж буй хичээл(үүд), хичээлийн нэр, CRICOS бүртгэлийн дугаар, хичээл эхлэх болон дуусах өдөр мөн сургалтын төлбөрийг тус тус дурдсан байх ёстой.

Хялбарчилсан виз мэдүүлэгт (Streamlined Processing) хамрагдах боломжтой виз мэдүүлэгчдээс бусад иргэд боловсролын үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон Англи хэлний орчуулгыг ирүүлэх хэрэгтэй:

Хэрэв та Австралийн дунд сургуульд суралцах бол одоо сурч буй сургуулийн тодорхойлолт болон түүний Англи хэлний орчуулгыг ирүүлнэ. Тодорхойлолт нь таныг хэддүгээр ангид суралцаж буйг илтгэх ёстой.

Хэлний бэлтгэлд суралцах иргэдээс бусад оюутны виз мэдүүлэгчид мэдүүлэг өгөхдөө Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноог мэдүүлгийн материалтай хамт ирүүлэх шаардлагатай. Англи хэлний шаардлага хангахын тулд доорх шалгалтуудын аль нэгний өгч шаардлага хангахуйц оноо авсан байх ёстой. Үүнд:

a) International English Language Testing System (IELTS) Certificate
b) Test of English as a Foreign Language internet-Based Test (TOEFL iBT) Certificate
c) Pearson Test of English (PTE) Academic Certificate
d) Cambridge English: Advanced (CAE) Certificate
e) Occupational English Test (OET) Certificate

САНАМЖ: Виз мэдүүлэхээс хоёр жил ба түүнээс урт хугацааны өмнө авсан Англи хэлний шалгалтын оноог тооцохгүй.

Хөрөнгийн Баталгаа

Австралид суралцах хугацаанд шаардагдах өөрийн сургалтын болон амжиргааны зардал /AUD 19830/ түүнчлэн тухайн хугацаанд гэр бүлийн гишүүдийнхээ амжиргааны өртгийг даах хүрэлцээтэй хөрөнгийн эх үүсвэртэйг нотлох баримт ирүүлнэ.

Хялбарчилсан виз мэдүүлэгт хамрагдах эрхтэй мэдүүлэгчид оюутны мэдүүлгийн маягт дээр Австралид байх хугацаанд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ амжиргааны зардал, сургалтын төлбөр болон сургуулийн насны хүүхдийн сургалтын төлбөрийг даах санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ мэдэгдэх ёстой. 

Та эсхүл таныг санхүүжүүлэх эрхтэй ойрын төрөл садан одоогийн болон ойрын хугацаанд эрхэлж буй ажлын тодорхойлолт ирүүлнэ. Тухайн тодорхойлолтод санхүүжүүлэгчийн эсвэл таны албан тушаал, ажилласан хугацаа, цалин, ажлын газраас олгодог нэмэлт орлого зэргийг дурдсан байна.

Хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн эх үүсвэр

Цагаачлалын алба зөвхөн доорх гурван хэлбэрийн санхүүжилтийг хүлээн зөвшөөрдөг:

1. Мөнгөн Хадгаламж

Таны сургалтыг зөвхөн ойрын төрөл садан чинь санхүүжүүлэх боломжтой. 

Оюутны виз мэдүүлэгчид санхүүжилт үзүүлэх болимжтой төрөл садны жагсаалт: 
(a) виз мэдүүлэгч өөрөө 
(b) виз мэдүүлэгчийн эхнэр/нөхөр эсхүл хамтран амьдрагч 
(c) виз мэдүүлэгчийн эцэг/эх
(d) виз мэдүүлэгчийн өвөө/эмээ
(e) виз мэдүүлэгчийн төрсөн ах/эгч/дүү
(f) виз мэдүүлэгчийн нагац/авга ах эсхүл нагац/авга эгч, тэд Австрали улсын иргэн, Австрали улсын байнгын оршин суугч эсxүл Шинэ Зеланд улсын иргэн ба Австрали улсад байнга амьдардаг байх шаардлагатай

Санхүүгийн шаардлагад дүйцэхүйц ойрын төрөл садны банкны тодорхойлолтыг мөнгөн хадгаламжийн баримт болгон ирүүлнэ.

Бүрдүүлж ирүүлэх материал:

- Банкны тодорхойлолт - хуримтлуулсан мөнгөн хөрөнгө нь мэдүүлэг өгөх үед тухайн дансанд байрлаж буйг харуулна;
- Тухайн дансны хуулга - өдөр тутмын гүйлгээ болон өдөр тутмын үлдэгдэлийг тодорхой харуулна.

2. Сургалтын зээл

Зээл нь бүртгэлтэй банк санхүүгийн байгууллагаас олгосон байна.

- Зээл нь мэдүүлэгчийн нэр дээр эсвэл өөр ямар нэгэн этгээдийн нэр дээр олгогдсон байх 
- Зээлийн гол зорилго нь мэдүүлэгчийг Австрали улсад суралцахад чиглэгдсэн байх
- Зээлийн хэмжээг тодорхой заасан байх
- Зээлийн хэмжээ нь "зайлшгүй хамрах" хугацаан дахь сургалтын зардалыг даасан байх ёстой.

Сургалтын зээлийн зайлшгүй хамрах хугацаа:

Оюутны виз мэдүүлэгчийн харъяалагдах үнэлгээний зэрэглэлээс шалтгаалан банкны зээлийн хэмжээ нь заасан хугацааны сургалтын зардалыг дааж байх ёстой. 

Хэрэв та Үнэлгээний 3-р зэрэглэлд харъяалагдах бол сургалтын зээл нь: 
- Эхний 12 сарын сургалтыг хамрах; 
- Хэрэв суралцах хугацаа үүнээс богино бол суралцах бүхий л хугацааг хамарч байна. 

Бүрдүүлж ирүүлэх материал:

- Зээлийн гэрээний эх хувийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Зээлийн гэрээг баталгаат орчуулгын төвөөр Англи хэлрүү хөрвүүлсэн хуулбар

3. Сургалтын бүрэн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд

Хэрэв та эдгээр байгууллагын аль нэгнээс сургалтын бүрэн тэтгэлэг авсан бол нотолгоо бичиг баримт ирүүлнэ. Үүнд: Урьж буй сургууль, Австралийн Засгийн газар болон Австралийн мужийн Засгийн газар, мэдүүлэгчийн улсын Засгийн газар эсвэл олон улсын байгууллага.

Цагаачлалын алба хүлээн зөвшөөрдөггүй санхүүжилтийн хэлбэрүүд:

Үл хөдлөх хөрөнгийн баталгаа, авто машин эзэмших гэрчилгээ, зээлийн картын данс, мэдүүлэгч нь санхүүжүүлэгч байгууллагад бүтэн цагийн ажилтан бус мөн тухайн байгууллага олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй бол, хадгаламж зээлийн хоршооноос гаргасан дансны тодорхойлолт зэрэг болно.

18 нас хүрээгүй виз мэдүүлэгчид тавигдах шаардлага

Хэрэв таны сургалтын зардлыг таны эцэг/эх хариуцах бол өөрийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан болон Англи хэлрүү орчуулсан хуулбарыг ирүүлнэ.

Хэрэв таны эцэг/эх эсвэл хууль ёсны арсан халамжлагч нар тантай хамт Автсрали улсад амьдрахгүй бол доорх хоёр сонголтын аль нэгийг сонгон асран халамжлалын асуудлаа шийдсэн байх ба нотлох баримтыг мэдүүлгийн материалтай хамт ирүүлнэ. Үүнд:

1. Таны суралцах гэж буй сургуулиас таныг Австрали улсад суралцах хугацаанд холбогдох байр болон халамжийн асуудлыг хариуцна гэсэн мэдэгдэл (CAAW); Эсвэл

2. Маят 157N -г бөглөж Австрали улсад оршин сууж буй 21 нас хүрсэн төрөл садангаа өөрийн асран хамгаалагч болгох хүсэлт гаргах ба доорх бичиг баримтыг хамт ирүүлнэ:

a) Халамжлагч этгээдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь болон төрөл садангийн тодорхойлолт;

b) Халамжлагч этгээдийн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 12 сараас дээш хугацаагаар амьдарсан улс бүрээс авсан цагдаагийн тодорхойлолт(ууд).

Санамж: Зөвхөн доор дурдсан төрөл садангууд виз мэдүүлэгчийн асран хамгаалагч болох боломжтой. Үүнд: төрсөн ах/эгч (brother/sister), өвөө/эмээ (grandparents), авга эгч/нагац эгч (aunt), авга ах/нагац ах (uncle), төрсөн ах/эгчийн охин (niece), төрсөн ах/эгчийн хүү (nephew), хойд эцэг/эх (step-parents) хойд ах/эгч (step brother/sister), хойд өвөө/эмээ (step grandparents), хойд авга эгч/нагац эгч (step-aunt),хойд авга ах/нагац ах (step-uncle), хойд ах/эгчийн охин (step-niece), хойд ах/эгчийн хүү (step-nephew).

Мэдүүлэгчийн эцэг эх Маягт 1229 -г бөглөж, гарын үсэг зурж итгэмжлэн зөвшөөрөл олгосон байна. Мөн өөрсдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хамт ирүүлнэ.

Эх сурвалж: https://www.border.gov.au/Trav/Visa-1/500-#tab-content-1 

Холбоотой мэдээллүүд:

Австрали улсад суралцахад ямар зардал гарах вэ?
Яагаад Австрали улсад суралцах хэрэгтэй вэ?


Холбоотой мэдээлэл