Австрали улс нь чанартай боловсролоороо тэргүүлэгч, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын уугуул орон юм. Австрали улсад нийтдээ 43 их дээд сургууль байдаг. Үүний 40 нь улсын сургууль, 2 нь олон улсын, 1 нь хувийн их сургууль юм. “Times Higher Education World University” –аас гаргасан 2013-2014 оны Дэлхийн Шилдэг 400 гаруй их дээд сургуулиудын жагсаалтанд Австрали улсын 19 их сургууль багтсан байдаг. Австралийн Их Сургуулиуд нь олон улсын оюутнуудыг тус улсад суралцаж, чанартай боловсрол эзэмшихэд дэмжих зорилгоор үндсэн хөтөлбөрт бэлтгэх курс, бусад мэргэжлийн Англи хэлний сургалт / pathway program / мөн англи хэлний мэдлэгийг сайжруулах сургалтыг тус тус багтаасан байдаг. 

                                                           

Яагаад Австрали улсад суралцах хэрэгтэй вэ?
Дэлхийн топ сургуулиуд Австралид байдаг. Боловсролын чанар, их сургуулиудын нэр хүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

Дэлгэрэнгүй

Австралийн боловсролын систем?
Австрали улс олон улсын оюутнуудад 1100 гаруй боловсролын байгууллагын 22000 хөтөлбөр санал болгож байна.
Дэлгэрэнгүй

Австралид суралцах зардал?
Австрали улс нь АНУ, Англи улсуудтай харьцуулахад сургалтын төлбөр, байр, амьдрах зардлын хувьд арай хямд байдаг.
Дэлгэрэнгүй

Австралийн виз хэрхэн мэдүүлэх вэ?
Eduworld Боловсролын төвийн туршлагатай зөвлөхүүд виз авах үйл явцад тань туслах болно.
Дэлгэрэнгүй

Австралийн их сургуулиуд   
Eduworld Боловсролын төвийн хамтран ажилладаг Австралийн 22 их сургууль 
Дэлгэрэнгүй