ЮНИН ИХ СУРГУУЛЬ

БНСУ-н Юнин хотод байрлах Юнин сургууль нь 1953 онд үүсгэн байгуулагдсан . Нийт суралцагчдын 70% солонгос ,30% нь гадны оюутнууд суралцдаг нэр хүндтэй сургууль юм. Юнин их сургууль нь БНСУ-д спорт олимп тив дэлхийн аваргуудыг төрүүлсэн баг тамирчидтай сургууль юм. Спорт ,Урлаг ,Эдийн засаг, Санхүү гэх мэт маш олон салбар сургуулиудтай . Юнин Их Сургууль нь олимп, тив дэлхийн аваргуудыг төрүүлсэн Солонгос улсын шилдэг их сургууль бөгөөд спортоос гадна урлаг, бизнес, санхүүгийн чиглэлийн хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ирээдүйд нийгэмдээ томоохон хувь нэмэр оруулах чадварлаг удирдагчдыг бэлтгэдэг сургууль юм. 
 

Суралцах хот
Юнин сургууль нь Сөүл хотоос 100 км зайд байрлах Юнин хотод байрладаг бөгөөд хөгжлөөрөө Сөүл хоттой дүйцэхүйц  олон жилийн түүх дурсгалыг агуулсан ,БНСУ-н нийслэл болох Сөүл хоттой дүйцэхүйц хэмжээний хөгжилтэй, үйлдвэрлэл ,үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн Солонгосын томоохон хотуудын нэг юм.  Сөүлээс 100км гаруй зайд оршдог бөгөөд машинаар хурдны замаар 30-40минут явдаг 

Шаардлагатай төлбөрийн жагсаалт
Сургуулийн бүртгэлийн хураамж 70.000 вон
Хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр 3.600.000 вон (1 жилийн төлбөр)
Эрүүл мэндийн даатгал 95.000 вон (Нэг жил)
Ном сурах бичиг 60.000 вон (2 семестр) 
Байрны төлбөр 1 сар 200.000 вон, түлхүүр 10.000 вон

ШИНХАН ИХ СУРГУУЛЬ 
Шинхан Их Сургууль нь 1972 онд сууриа тавьсан бөгөөд 40 жилийн турш Шинxин коллежээр сургалт үйл ажиллагаа явуулсан ба 2014 онд Ханбүг Иx Сургуультай хамтран Шинхан болон нэрээ өөрчлөн өргөжин тэлсэн билээ. БНСУ-н Сөүл хотод байрладаг тус  сургуулийн зорилго нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдагчдыг бэлтгэн гаргах болно.
Одоогийн байдлаар Шинхан их сургууль нийт 7 факультет, мэргэжлийн 25 тэнхим, 5 мянга гаруй оюутантай
 
   - Нийгмийн шинжлэх ухааны сургууль
   - Сувилагчийн сургууль
   - Шинжлэх ухаан технологийн сургууль
   - Байгалийн шинжлэх ухааны сургууль

   - Зохион бүтээгч урлаг соёлын сургууль
   - Олон улс бизнесийн сургууль
   - Хүнсний технологийн сургуульМөн
   1. Солонгос хэлний сургалтын төв
   2. Мэргэжил олгох сургалтын төв гэсэн 2 салбар боловсролын төвүүдтэй томоохон цогцолбор болон хөгжиж байна. 





Солонгос хэлний курсын танилцуулга
Солонгос улсын хөгжилтэй хөл нийлүүлсэн Солонгос хэл төдийгүй Солонгос улсын соёлыг дэлхий дахинд өргөн таниулах гэсэн зорилтын доор байгуулагдсан байгууллага юм. Манай сургуулийн хэлний курс нь Солонгос хэлэнд сонирхолтой гадаад оюутнуудын олон талт шаардлагад таарсан системчилсэн сургалт, солонгос хэлний мэргэжлийн тэргүүний багш, солонгос хэлний онцлогт таарсан сургалтын материалыг ашиглан үр дүнтэй сургалт явуулж байгаа бөгөөд орчин үеийн сургалтын аргачлал, халуун дулаан хичээлийн орчинг бүрдүүлж хэлний курсын оюутнуудын шаардлагад бүрэн нийцэж байгаа билээ.
Тус сургуулийн Солонгос хэлний курсын онцлог
- Стандарт хэлийг хэрэглэнэ.
- Сургалтын арвин туршлагатай багш нар хичээлийг заана.
- Тав тухтай амьдрах нөхцөлөөр хангана.
- Цаашид их дээд сургуульд суралцахад бүх талын туслалцаа үзүүлнэ.
Тус сургуулийн хэлний курсэд суралцсанаар солонгос хэл болон солонгосын уламжлалт өв соёлын талаар нэгэн зэрэг сурч авах давуу талтай.
Магистрын сургуульдаа 60% тэтгэлэгтэй, топик шалгалтын оноогүй ороx боломжтой.
Оюутны дотуур байр
- Дотуур байрны төлбөр: Сар бүр 250.000 вон, элсэхдээ 3 сарын төлбөрөө тушаана.
- Дотуур байрны барьцаа: Анх байранд орохдоо 200.000 вон тушаах хэрэгтэй ба байрнаас гарахдаа тог газаа xэтрүүлэн хэрэглээгүй тоxиолдолд, байрандаа 3 сараа амьдраад гарxаасаа өмнө эрт мэдэгдсэн тоxиолдолд 100% буцааж олгоно.
-1 өрөөнд 2 хүн (эрэгтэй.эмэгтэй тусдаа)
- Дотуур байр нь гал тогооны хэрэгсэл, зурагт, интэрнэт, угаалгын машин
- Халаалт, газ, цахилгаан, усны төлбөр төлөхгүй
- Дотуур байранд хоол хийх боломжтой. Мөн сургуулийн оюутны цайны газраар үйлчлүүлэх боломжтой.
Банкны баталгаа
Дээрх сургуулиудад хэлний бэлтгэлд суралцахад  9.000 ам.долларын банкны баталгаа шаардлагатай. 
Ажиллах боломж
Хэлний бэлтгэл долоо хоногт 4-5 удаа 3 цагаар хичээллэдэг. /9:00-12:00/ Семестр хоорондын амралт 21 хоногоос 1 сар хүртэл үргэлжилнэ. Мастерын хичээл долоо хоногт 1 удаа орно./Бямба гарагт/ 3 сар хичээллээд 3 сар амарна. Энэ хугацаанд цагийн ажил эрхлэх боломжтой.
Бүрдүүлэх баримт бичиг
1. Гадаад паспортын хуулбар 
2. Цээж зураг 3 хувь 
3. Сургууль төгссөн гэрчилгээ /АПОСТИЛЬ/ 

Бүртгүүлэх утас:1900-1888, 80993053

EDUWORLD БОЛОВСРОЛЫН ТӨВ
Манай хаяг: 3,4 хороолол Өргөө кино театрын ард Дако бизнес төв, 403 тоот
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 9:00 - 18:00 цаг