БНСУ-ын дээд боловсрол олгогч байгууллагад их, дээд сургууль, үйлдвэрлэлийн дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, боловсролын дээд сургууль, мэдээлэл холбооны дээд сургууль, техник технологийн дээд сургууль, төрөл бүрийн сургууль багтана. Солонгосын дээд боловсрол олгогч байгууллагуудыг үүсгэн байгуулагчаас хамааран улсын сургууль, орон нутгийн байгууллагуудаас байгуулж удирддаг олон нийтийн сургууль, хувь хүний байгуулсан хувийн сургууль гэж ангилдаг. Их дээд сургуулийн оюутан сонгон шалгаруулалттай холбогдуулан Засгийн газар нь хамгийн ерөнхий үндсэн шаардлагын хүрээнд шаардлага тавих ба их дээд сургуулиудын өөрсдийн бие даасан байдлыг хүндэтгэнэ. Их дээд сургууль тус бүрээр оюутны хувийн хэрэг, их дээд сургуульд суралцах чадварын шалгалт, эссе бичих чадварын шалгалт, эрхийн бичиг, тодорхойлолт зэрэг сонгон шалгаруулалтын материалын шаардлага ба хэрэгжилтийг бие даасан хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон нь их дээд сургуулиудын оюутан сонгон шалгаруулах эрхийг нэмэгдүүлсэн. 2014 оны 4-р сарын 1-ны байдлаар БНСУ-д 440 их дээд боловсролын байгууллага байна. Их дээд сургууль 225, техник мэргэжлийн сургууль 152, магистр докторын сургалттай сургууль 44, үйлдвэрлэлийн сургууль 28, боловсролын сургууль 11, онлайн сургууль 20 бусад 4 сургууль үйл ажиллагаа явуулж байна.



Яагаад Солонгост сурах хэрэгтэй вэ?
Швейцарь улсад 2014 онд зохион байгуулагдсан “Олон улсын хөгжил судлал” (IMD)- ын судалгаанаас үзвэл, Солонгос улсын боловсролын өрсөлдөх чадвар нь нийт 60 орноос 26-р байранд оржээ.
                 Дэлгэрэнгүй

GKS (Global Korea Scholarship) тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго
БНСУ-ын Боловсролын Яамнаас гадаадын болон дотоодын оюутан залууст зориулан зарлаж буй БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг яамны бодлого хэрэгжүүлэгч байгууллага болох тус улсын Олон Улсын Боловсролын                             Хүрээлэн хариуцан хэрэгжүүлж байна. 
                  Дэлгэрэнгүй

Ажлын байр?
Жил бүр гадаад оюутнуудад зориулсан ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг бөгөөд энэ нь гадаад оюутнуудыг Солонгос улсад ажиллаж хөдөрмөрлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ юм. 
                  Дэлгэрэнгүй

Солонгосын соёлын урсгал
Одоо Солонгос соёлын урсгал бол зөвхөн Солонгост нэр алдарт гарсан Солонгосын соёл биш Азид төдийгүй дэлхий дахинаар хамтдаа дурлаж мэдэрч болох "Дэлхийн соёл" болон хувирч байна.
                  Дэлгэрэнгүй