EC English Language center нь 1991 онд Малта улсад  үүсгэн байгуулсан. Түүнээс хойш өдгөө дэлхийн 3 тивийн 5 улсад  үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд АНУ, Канад, Англи, Өмнөд Африк, Малта гэх зэрэг орнууд багтдаг бөгөөд нийтдээ англи хэлний 21 сургуультай. Одоо жил бүр  140 гаруй орноос 40,000 гаруй оюутан суралцдаг. Энэхүү хэлний сургалтанд та бүхэн хамрагдсанаар тохилог орчинд чадварлаг багш нараар мэргэжлийн өндөр түвшинд англи хэлний мэдлэгийг эзэмшинэ. Мөн EC-нь таны цаашид суралцах тухайн мэргэжлийн англи хэлний сургалтанд үнэ төлбөргүйгээр хамруулдагаараа онцлог юм. 

EC English Language Center нь Канадын Монтреал, Ванковер, Торонто зэрэг 3 том хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сургалтын төлбөрийн хувьд ижилхэн байдаг.   



Ерөнхий англи хэл

7 хоногт 20 цаг. Практик дээр тулгуурлан англи хэлийг заахаас гадна чөлөөтэй ярих чадварыг олгоно. Үүнд унших, бичих, ярих, сонсох чадваруудыг багтаасан болно. 
Сургалтын төлбөр - $280 CAD / 7 хоног /

Эрчимжүүлсэн англи хэл

7 хоногт 30 цаг. Энэхүү сургалт нь ерөнхий англи хэлний мэдлэг дээр суурилсан бөгөөд унших, бичих, ярих болон сонсох чадваруудаас аль нэгийг нь сонгон долоо хоногт нэмэлт 10 цагийн хичээлийг сонгон эрчимтэйгээр суралцах боломжтой.
Эдгээр сургалтанд хамрагдсанаар:
Англи хэлний мэдлэгийн түвшин анхан шатнаас – мэргэжлийн түвшин хүртэл нэмэгдэх
Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэйгээр эзэмших
Өдөр бүрийн сонирхолтой сэдэв англиар чөлөөтэй ярих чадварыг хөгжүүлэх
Сургалтын төлбөр - $350 CAD / 7 хоног /

Хагас Эрчимжүүлсэн англи хэл

7 хоногт 24 цагийн хичээл ордог. Энэ ангид зөвхөн Канад болон АНУ-д суралцах гэж буй оюутнууд л сурах боломжтой. Үндсэн 20 цагийн ерөнхий англи хэлний програм дээр 4 цагийн хичээлийн програм нэмэгдэнэ.
Сургалтын төлбөр - $310 CAD / 7 хоног /

Дээрхи 3 төрлийн хичээлийн програм нь:
  • Хэлний түвшин: Анхан шатнаас Ахисан шатны түвшин хүртэл
  • Нэг ангид суралцах хүний тоо: 15 хүртэл
  • Элсэлт: Жил бүр
  • Нас: 16 наснаас дээш
  • 1 Хичээлийн үргэлжлэх хугацаа: 45мин / өдөрт 4 хичээл 


Higher Score Toefl course

High Score Toefl course - нь таныг цэвэр Toefl-ын шалгалтанд бэлтгэх дасгал хичээлүүд дээр суурилсан байдаг. Канад дахь энэхүү EC төв нь танд шаардлагатай байгаа Toefl-н өндөр оноо авахад бүрэн бэлтгэгдсэн чадварлаг багш нараар сургалтыг явуулна. Higher Score Toefl course сургалт нь таны шалгалтандаа өндөр оноо авахад 99% -ын баталгааг өгнө.
  • Курсын үргэлжлэх хугацаа: 2 - 12 долоо хоног
  • Нас: 16 наснаас дээш
  • Элсэхэд шаардагдах хэлний түвшин: Дунд
  • 1 хичээлийн үргэлжлэх хугацаа 45 мин / өдөрт 4 хичээл
  • Нэг ангид суралцах хүний тоо: 18 хүртэл
  • Сургалтын төлбөр - $280 CAD
Higher Score IELTS course

International English Language Testing System буюу бидний мэддэгээр IELTS – нь Англи , Канад, Австрали гэх мэт Англи хэл дээр сургалт явуулдаг их дээд сургуульд элсэн суралцахад шаардагддаг англи хэлний шалгалт юм. Higher Score IELTS course сургалт нь зөвхөн IELTS-ын шалгалтанд өндөр оноо авахад чиглэгдсэн хөтөлбөртэй бөгөөд таныг шалгалтандаа өндөр оноо авахад 99% -ын баталгааг өгнө.
  • Курсын үргэлжлэх хугацаа: 2 - 12 долоо хоног
  • Нас: 16 наснаас дээш
  • Элсэхэд шаардагдах хэлний түвшин: Дунд
  • 1 хичээлийн үргэлжлэх хугацаа 45 мин / өдөрт 4 хичээл
  • Нэг ангид суралцах хүний тоо: 18 хүртэл
  • Сургалтын төлбөр - $280 CAD


Homestay буюу Канад гэр бүлтэй хамт амьдрах:
Хэрвээ та Канад гэр бүлтэй хамт амьдрахаар төлөвлөсөн байгаа бол ILSC төв нь таньд туслах болно. Энэхүү хэв маягаар амьдрах нь таны англи хэлний харилцааны түвшинг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Мөн тэд таньд цэвэр таатай орчин, бүрэн тавилгажуулсан өрөөгөөр хангах болно. 
7 хоногийн төлбөр205 - 225 CAD$



Бие дааж амьдрах:
Хэрвээ та суралцаж байх хугацаандаа бие дааж амьдрахаар төлөвлөж байгаа бол дараах төлбөрийн мэдээллийг хүргэж байна. 
Байрны долоо хоногийн төлбөр дунджаар: 210 - 250 CAD$ хооронд байна. / Байрны хувьд бүрэн тавилгатай, Телевизор, интернет WIFI орчинтай /