Та гадаадад сурах хүсэл мөрөөдөлтэй хэдий ч яг аль улсад сурахаа шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл таныг сонголт хийхэд манай мэдлэг туршлагатай зөвлөхүүд туслах болно.
Маш олон сургууль, хөтөлбөр дундаас өөртөө тохирсон хөтөлбөрийг сонгох, хаана, юу сурахаа шийдэх танд хэцүү байж мэднэ. Eduworld Боловсролын Төвийн туршлагатай зөвлөхүүд таны сурах чиглэл, зорилгыг тань тодорхойлж, танд тохирсон хөтөлбөрийг олоход тань хамтарч ажиллах болно.
Манай баг хамт олон таныг хамтран ажиллаж буй 600 их сургууль болон боловсролын байгуулагуудын хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллээр хангах бөгөөд чадварлаг, мэдлэг туршлагатай хамт олон танд үйлчлэх болно.
Eduworld Боловсролын Төв нь таны эрэлт хэрэгцээнд тулгуурласан хувийн зөвлөгөө өгөх болно. Таны анхны зөвлөх үйлчилгээ доорх асуултуудын дагуу байх болно.
-Таны боловсролын түвшин болон ажилласан туршлага, сонирхол, таны санхүүгийн бололцоо болон ажил мэргэжлийн төлөвлөгөө
-Таны сонгосон улсуудын боловсролын талаар ерөнхий мэдээлэл
-Танд тохирсон хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл болон зөвлөгөө
-Таны элсэлтийн үйл явцын талаар зааварчилгаа
-Визний мэдүүлгийн үйл явцын талаар ерөнхий мэдээлэл

Их сургуулийн элсэлтийн үйл явц

Таны элсэлтэнд шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон хөтөлбөрийн танилцуулгыг Eduworld Боловсролын Төвийн зөвлөхүүд танд өгөх болно.
Манай зөвлөхүүд энэ бичиг баримтуудыг бүрдүүлэхэд туслахаас гадна бусад нэмэлт бичиг баримтуудыг олгох болно.
Бид таны элсэтийн үйл явцыг хариуцах болно. Таны сонгосон зарим хөтөлбөр боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй уулзах эсвэл ярих шаардлагатай болж мэднэ. Тэд таны тус сургуулийн хөтөлбөрт хамрагдаж болох үгүйг шийднэ гэсэн үг. 

Их Сургуулийн элсэлтийн хариу

Та бичиг баримтуудаа Eduworld Боловсролын төвд хүлээлгэн өгснөөр элсэлтийн үйл ажиллагаа эхлэх бөгөөд 4-8 долоо хоногийн дараа сургуулиас элсэн суралцах тухай албан ёсны хариу ирнэ.  Зарим хамтын ажиллагаатай сургуулиуд ажлын 3 хоногт урилга явуулж байна. Үүний дараа элсэн орсныг баталсан сургуулийн урилга ирэх болно. 

Визний Мэдүүлэг

Бид таныг виз авахад тулгарч болох саад бэрхшээлүүдээс чөлөөлөх болно. Eduworld Боловсролын төв визний шаардлага болон нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн шинэ мэдээ мэдээллээр хангаж зөвлөгөө өгнө. Манай туршлагатай зөвлөхүүд таны виз авах үйл явцад туслахаас гадна шаардлагатай бичиг баримтуудыг бэлдэхэд тань хамтарч ажиллах болно. Мөн визний ярилцлаганд зөвлөмж өгөхийн сацуу хамтран бэлтгэх болно.