2018-01-12 14:42:26

Танилц: Онцлох 4 миссийн боловсрол

Энэ цаг үеийг өнгөлж яваа 4 гоо бүсгүй ямар боловсролтой вэ? Орчин цагт зөвхөн хөөрхөн сайхан байх чухал бус дэлхийн стандарт миссүүдийг өндөр боловсролтой байхыг шаардаж байна. 

Цэвээндашийн Энхжин



Боловсрол: Кембрижийн урлагийн их сургууль, Флоренц хотын Дизайны их сургуулийг төгссөн.
Мэргэжил: Интерьер дизайнер
Карьер: Өөрийн үүсгэн байгуулсан “Eden design” интерьерийн компанийг удирддаг.

Алтангэрэлийн Баярцэцэг



Боловсрол: ШУТИС-ийн КТМС, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College" бакалавр, Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцоогоор 1 жил тус тус суралцсан.
Мэргэжил: Маркетинг менежер
Карьер: Кино урлагт хөл тавиад байгаа. 4 жилийн хугацаанд гадаад, дотоодын 15 кинонд дүр бүтээсэн.

Бат-Эрдэнийн Гүнзаяа



Боловсрол: ИЗОУИС-ийг төгссөн.
Мэргэжил: Эрхзүйч
Карьер: Төрийн албан хаагч, олон улсын миссийн тэмцээний шүүгч, олон улсын мисс

Ю.Балжидмаа



Боловсрол: ХУИС-ийн 3-р курсын оюутан.
Мэргэжил: Сэтгэл судлаачаар суралцаж буй
Карьер: Загварын салбартаа түлхүү ажиллаж байгаа. Модель, фото модель.

Бэлтгэсэн Б.Хадаан