2018-01-09 18:06:32

Унгарын Засгийн Газрын Тэтгэлэг

Европын зүрхэнд орших Унгар улс нь боловсролын чанараараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд тус улсад суралцах гадаад оюутнуудын тоо тасралтгүй өссөөр байна. Унгарын Засгийн газар 2013 оноос эхлэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэтгэлгийн боломжит тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. 2017-2018 оны хичээлийн жилд гэхэд 4000 гаруй оюутанд энэхүү тэтгэлгийг олгожээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол, амьдралын өртөг харьцангуй бага, аюулгүй тайван орчин, Европын төв хэсэгт оршдог, үзэсгэлэнт байгаль, баялаг түүх, Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд гээд Унгар улсыг сонгон суралцдаг шалтгаан олон билээ.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагддаг бөгөөд дөрвөн тивийн 50 гаруй улстай боловсрол, соёлын солилцоо, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байна.



Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөр
Сар бүрийн стипенд / Бакалавр, мастер сар бүр 130 евро, доктор эхний жил сар бүр 450 евро, дараагийн жилээс 580 евро/
Байрны төлбөр /Үнэгүй дотуур байраар хангах эсвэл сар бүр 130 евро олгоно/
Эрүүл мэндийн даатгал жилд 205 евро
Тавигдах шаардлага
Унгар улсын иргэн биш байх
18 нас хүрсэн байх /2018 оны 8 сарын 31-ээс өмнө/
Ерөнхий боловсролын сургууль төгссөн байх /2018 оны 8 сарын 1-ээс өмнө/
Англи хэлний шаардлага /тухайн сонгосон сургуулиас хамаарна/, Унгар хэлний шаардлага /Нэг жил бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж болно./
Суралцах чиглэл
2018-2019 оны хичээлийн жилд Унгарын 28 их дээд сургууль энэхүү хөтөлбөрт нэгдэж байгаа бөгөөд 460 гаруй мэргэжлийн чиглэлээс сонгон суралцах боломжтой. Үүнээс 414 хөтөлбөр нь Англи хэл дээр суралцана.
Тэтгэлгийн шийдвэрлэх хугацаа
Материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 2 сарын 16
Эхний шийдвэр гарах хугацаа 2018 оны 3 сарын 30
Сургуулийн сонгон шалгаруулалтын хугацаа 2018 оны 4-5 сар
Эцсийн шийдвэр гарах хугацаа 2018 оны 6-7 сарын дунд хүртэл
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Бүртгэлийн анкет
Суралцах зорилго
Хэлний оноотой бол батламж /Хэлний бэлтгэлд суралцах бол шаардлагагүй, мөн эхний шалгуурт тэнцсэний дараа оноогоо явуулж болно./
ЕБС-ийн гэрчилгээ, мастер докторт суралцах бол диплом /2018 оны 6 сард ЕБСургуулиа төгсөх бол сургуулийн тодорхойлолт/

Эх сурвалж: http://studyinhungary.hu/study-in-hungary/menu/stipendium-hungaricum-scholarship-programme

2017-2018 оны хичээлийн жилд Eduworld Боловсролын төвөөс Унгарын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнууд

Б.Эгшиглэн - Budapest University of Technology and Economics



Б.Амарсанаа - University of Szeged