Short introduction

Eduworld Боловсролын төвөөс Хятадын 8 мужийн 30 гаруй их дээд сургуульд Хэлний бэлтгэл, Бакалавр, Мастерт тэтгэлэгтэй суралцуулж байна. 

Хичээлийн эхлэх хугацаа: Жил бүрийн 3 сард болон 9 сард эхэлнэ.  

Хэлний бэлтгэлд суралцах төлбөр 6,000,000₮ /Нэг жилийн сургалтын төлбөр, байрны төлбөр, манай зуучлалын төлбөр бүгд багтсан/ 

Бакалаврын 4 жилийн тэтгэлгийн төлбөр 7,000,000₮ /4 жилийн сургалтын төлбөр, байрны төлбөр, манай зуучлалын төлбөр бүгд багтсан/ 

Мастерын 2.5 жилийн тэтгэлгийн төлбөр 5,000,000₮ /2.5 жилийн сургалтын төлбөр, байрны төлбөр, манай зуучлалын төлбөр бүгд багтсан/

Бүртгүүлэх

QS World University Rankings  эрхлэн гаргадаг 2019 оны Шилдэг их дээд сургуулийн жагсаалтад Хятадын 27 их дээд сургууль багтсан байна. Хүчирхэг эдийн засагтай тус улсад суралцах гадаад оюутнуудын тоо жилд дунджаар 377,000 гаруй болж нэмэгдсэн байна. Энэ нь БНХАУ гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор их хэмжээний сургалтын тэтгэлэг олгож байгаатай шууд холбоотой.

Манай улсын гадаад худалдаа, гадны хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг БНХАУ эзэлдэг. Иймд хөрш улсдаа боловсрол эзэмшиж, Хятад хэлийг сурснаар өөрийн төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

БНХАУ-ын сургуулиудын Хэлний бэлтгэлийн жилийн дундаж сургалтын төлбөр 12000-20000 юань байдаг бөгөөд дотуур байрны төлбөр 5000-8000 юань байдаг. Иймд хувийн зардлаараа нэг жил хэлний бэлтгэлд суралцахад дунджаар 8000,000 төгрөгийн зардал гардаг. Иймд манай төвөөр дамжуулан Хятад улсад Хэлний бэлтгэлд суралцах нь ихээхэн давуу тал болох юм.

Сургуулиудын жагсаалт

ДЭЭРХ ТӨЛБӨРТ БАГТААГҮЙ БУСАД ЗАРДАЛ

Визний хураамж– Яаралтайгаар 73 ам.доллар /2019 онд мөрдөгдөж байсан үнэ/

Замын зардал– Улаанбаатараас Бээжин шууд галт тэрэг 306050 төгрөг, аль хотод сурахаас хамаараад Бээжингээс бусад хотруу 90-700 юань

Сургуулийн бүртгэлийн хураамж– 500-800 юань /Цахимаар урилга хүлээн авахдаа төлнө/

Оршин суух зөвшөөрлийн хураамж– 600-800 юань /Сургуульдаа очоод төлнө/

Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр– 350-600 юань /Сургуульдаа очоод төлнө/

Эрүүл мэндийн даатгалын төлбөр– 600-800 юань /Сургуульдаа очоод төлнө/

Дотуур байрны барьцаа төлбөр– 500-1000 юань /Жилийн эцэст ямар нэг гэмтэл гаргаагүй бол буцаагдана.Сургуульдаа очоод төлнө./

Ор дэрний хэрэгсэл– 250-500 юань /Сургуульдаа очоод төлнө/

Цахилгаан хэрэгсэл– Ус буцалгагч, будаа агшаагч гэх мэт өөрсдийн хэрэгцээ, шаардлагаар авна.

Интернэт, цахилгааны төлбөр– Сард хэрэглээгээрээ 30-50 юань

Хоол хүнс– Сард 200-500 юань

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1. Гадаад паспорт

2. Ерөнхий боловсролын гэрчилгээ /Хэрэв 12-р ангид сурдаг бол сургуулийн сургалтын албаны “сурдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дүнгийн хуудас/

Мастерт Диплом, дүнгийн хүснэгт

3. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Дурын эмнэлэг дээр өгч болно.50000-100000 төгрөгний төлбөр гардаг./

4. Тодорхойлох захидал 2 ширхэг

Анги удирдсан багшийн тодорхойлолт – Сурлага, хүмүүжил, зан төлөвшил, гаргасан амжилтууд, ур чадвар, нийгмийн идэвхийг үнэлсэн тодорхойлолт. Сургалтын албаны тамга, багшийн холбоо барих утасны дугаар, имэйл хаяг заавал бичигдсэн байх.

Сургалтын менежерийн тодорхойлолт – Хичээлийн идэвх, сургуулиа төлөөлж оролцсон уралдаан, тэмцээн, нийгмийн идэвхийг үнэлсэн тодорхойлолт. Сургалтын албаны тамга, багшийн холбоо барих утасны дугаар, имэйл хаяг заавал бичигдсэн байх.

5. Суралцах зорилго – 500 үгтэй, Мастерт 800 үгтэй

6. Цагдаагийн газрын тодорхойлолт

7. 5х5 см хэмжээтэй цээж зураг файлаар 

ВИЗ МЭДҮҮЛЭХ

БНХАУ-ын Виз мэдүүлэх журамд суралцагч заавал өөрийн биеэр виз мэдүүлэхээр заасан байдаг. Иймд суралцагчийн өмнөөс манай байгууллага эсвэл эцэг эх виз мэдүүлэх боломжгүй. Виз мэдүүлэхэд дараах бичиг баримтууд шаардлагатай.

Сургуулийн урилга /Admission Notice/ - Эх хувь болон хуулбар

Цагаачлалын албаны JW-202 маягт - Эх хувь болон хуулбар

Сургуулийн захидал - Эх хувь болон хуулбар

Эрүүл мэндийн шинжилгээний хуудас - Эх хувь болон хуулбар

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Гадаад паспортын лавлагаа

Визний анкет 

Гадаад паспорт

Иргэний үнэмлэх

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэн БНХАУ-ын Элчин сайдын яаманд Даваа, Лхагва, Баасан гарагийн аль нэгэнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Бичиг баримтыг хүлээлгэн өгсний дараа визний хураамж 73 ам.долларыг /яаралтайгаар/ тушаах бичиг элчингээс өгнө, үүний дагуу Голомт банкны аль нэг салбарт тушааж, визээ гардаж авахдаа элчингийн ажилтанд хураалгана. 

СУРГУУЛЬДАА ОЧИЖ БҮРТГҮҮЛЭХ

Урилга дээр бичсэн хугацаанд сургуульдаа очиж бүртгүүлнэ. Хэрэв бичсэн хугацаанаас өмнө очсоноос үүдээд байрлах байр олдохгүй, удаан хугацаагаар хүлээх шаардлага гарсан бол суралцагч өөрөө бүх зардал, эрсдэлийг хариуцна. Сургалтын виз нь нэг удаагийн орох эрхтэй байдаг тул хил гарвал дахин виз мэдүүлэх асуудал үүсдэг болохыг анхаарна уу.

АВЧ ЯВАХ ЗҮЙЛС

Суралцагч 1 чемодан /бат бөх, дугуй сайтай байх/, 1 үүргэвчнээс илүүгүй ачаатай явахыг зөвлөж байна. 

4 улирлын хувцас – Чийглэг уур амьсгалтай учир эсгий углааш, хонины ноосон оймс, өмд, цамц маш хэрэгтэй байдаг.

Эм – Хоол хүнс, ус солигдсоноос хоол боловсруулах системд өөрчлөлт орж гэдэс дүүрэх, ходоод өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй тул гэдэсний эм, ходоодны эм авах, мөн өвчин намдаах эм, лаа зэргийг авах, хууч өвчин сэдэрч болзошгүй тул хэрэглэдэг эм, бэлдмэлээ базаах.

Хүнс – Борц, ааруул зэргийг 1 кг-аас хэтрүүлэхгүй байх.

Ор хөнжлийн даавуу – Хөнжил гудсыг сургуулиас 250-500 юаниар зардаг. Авч явах эсэхээ өөрсдөө шийднэ.

Цахилгаан бараа- Зарим сургууль дотроо дотуур байрны нэгдсэн гал тогоотой байдаг, зарим сургууль нь өрөө, өрөөндөө байрладаг. Иймд тухайн сургуулийн дотуур байрны нөхцөлөөс хамаараад суралцагчид өөрсдөө худалдаж авч болно.

Гар утас – Манайд хэрэглэдэг гар утасны систем тохирохгүй байх тохиолдол бий учир эндээс Хятад утас авах, эсвэл очоод тэндээсээ утас худалдаж авч болно.

IP дугаар – Монголруу Хятад дугаараас өндөр төлбөртэй байдаг учир интернэт орчинд Монгол тарифаар ярих IP дугаар авахыг зөвлөж байна.

Wechat нээх – Хятадад харилцаа холбооны түгээмэл хэрэгсэл нь Wechat учир суралцагчид утсандаа суулгаж, гэрийнхэндээ ч мөн энэ аппликэшнийг суулгаж өгөхийг зөвлөж байна.

VPN суулгах – Хятадад Фэйсбүүк, Google, Gmail зэрэг цахим хуудсыг ашиглаж болдоггүй тул урьдчилан VPN аппликэшн суулгахыг зөвлөж байна.

Банкны карт – Олон улсад ашиглах боломжтой банкны картандаа халаасны мөнгөө авч явахыг зөвлөж байна. Их хэмжээний бэлэн мөнгө авч явах нь эрсдэлтэй. Олон улсын картын шимтгэл 2%байдаг./3000 юань бэлнээр авахад 60 юань суутгана. Харин эцэг эх хүүхэдрүүгээ мөнгө шилжүүлэхэд ямар нэг шимтгэл авдаггүй гэдгээрээ давуу талтай./

 

Бүртгүүлэх